Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шатар тоглож, шатрын онол судлаж, номтой харьцаж сурснаар:
-Бүртгэх
-Төлөвлөх
-Тооцоолох
-Сонгох
-Судлах
-Задлан шинжлэх -Нэгтгэн дүгнэх
-Шийдвэр гаргах зэрэг сэтгэн бодох ур чадваруудыг эзэмшдэг.

Нөгөө талаас Шатарчид сайн өрсөлдөгч байхын тулд судлаач, сэтгэл зүйчийн ур чадварыг зайлшгүй эзэмшдэг. Мөн сэтгэл зүйн /нервийн/ хатуужил суулгадаг.
Тамирчид өрсөлдөгчөө хожихын тулд:
-Нүүдэл эхлэх гараа
-Урьд тоглосон сайн хувилбаруудыг олж судлах
-Шинэ нүүдэлд бэлтгэх
-Дүн шинжилгээ хийх
-Сэтгэл зүй болон бие бялдарын давуу ба сул талыг нь олж мэдэх
-Үүний тулд заавал нэг гадаад хэл эзэмших
-Өөрийгөө урьдчилан бэлтгэдэг болно
Шатар бол хөлөг дээрх амьдралын загвар, алдааны хэмжүүр юм.
Тэмцэлд алдсан нь ялагддаг. шатарт эхэлж буруу нүүсэн нь хожигддог.
Өөрөөр хэлвэл шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин мэдэхүйн салбар юм.
Хөтөлбөрийн дагуу сургалт явуулсаны үр дүнд хүүхдийн сэтгэлгээний түвшин эрс дээшилж ялангуяа математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлдээ сайжирдаг нь шатар хөгжөөн бусад орны туршлагаар  батлагдсан  билээ.
Сүүлийн үөд хүүхэд багачууд "РС" тоглоомын газар олон цагаа үр ашиггүй өнгөрөөж, зарим нь сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж, буруу мэдээллийг авч, тархи сэтгэхүйгээ амраахгүй их ядрааснаас хүүхдийн эруул Мэндэд онц хортойгоор нөлөөлж сэтгэл зүйн эмгэгийн /шизофрены/ шинж тэмдгүүд илэрч байгаа талаар эмч нар сэрэмжлүүлж  байна.
Шатар тоглосноор тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа нь сэргэн, дэлхийн аварга шатарчин болдоггуй юмаа гэхэд ямар ч асуудлыг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болох ач холбогдолтой.
Таныг оюуны энэ гайхамшигт ертөнцөд урьж байна.
Амжилт хүсье.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats